Будаг, эмульс сонгохдоо заавал анхаарах ёстой зүйлс

“СӨХ орцны хана будаад үнэрт нь байж суух чадахгүй гэрээсээ дайжлаа” хэмээн нэгэн танил маань ярив. Ийм дүр зураг зуны турш хаа сайгүй харагддагийг уншигчид маань төсөөлж байгаа байх. Манайхан аль хямдханыг нь бодож тусгай шингэлэгч бодисоор шингэлдэг буюу тосон суурьтай будгийг засварт өргөнөөр ашигладаг. Гэтэл бидний хэрэглэж заншсан тосон суурьтай будгийг олон улсад хэрэглээнээс гаргаад удаж байна. Хүн байтугай амьтан ч тогтохын аргагүй хурц үнэртэй, хортой будаг хэрэглэдэг улс манайхаас өөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь энэхүү будагны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө асар их.

Хамгийн наад зах нь будаг хатах үед химийн хортой нэгдлүүд нь агаарт ууршиж, орчны агаарт маш удаан хугацаанд хадгалагддаг. Будагны үнэр нь ариллаа гээд хор нь гардаггүй. Тухайн орчинд хадгалагдсан хор нь амьсгалын замыг гэмтээх цаашилбал уушгины хорт хавдар үүсгэх шалтгаан болдог байна. Мөн будганд агуулагдах хар тугалга нь бага насны хүүхдийн тархи мэдрэлийн системд асар их сөрөг нөлөө үзүүүлдэг юм. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлэг, байрны засварт усан суурьтай, хоргүй будаг ашиглахыг зөвлөж байна.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн засварт заавал хоргүй будаг ашиглах ёстой

Хэрвээ та зун гэртээ засвар хийх гэж байгаа бол эрүүл мэндэд ээлтэй, усан суурьтай, сайн чанарын будаг хэрэглэхийг зөвлөж байна. Сайн чанарын будаг нь дараах шалгууруудыг хангасан байх ёстой.

1. Үнэргүй

Будагны хурц үнэр таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна амьсгалын замын эрхтэн, уушгийг үрэвсүүлдэг. Харшил үүсгэдэг.

Усан суурьтай будаг нь тусгай шингэлэгч бодис хэрэглэдэггүй усаар шингэлэдэг учраас хурц үнэргүй. Будгийн ажил хийсэн өрөөндөө шууд унтаж амарсан ч болно.

2. Ховхорч хуулрахгүй

Засвар хийгээд удаагүй байтал будаг ховхорч унах тохиолдол их. Энэ нь будагны чанартай холбоотой юм. Хар тугалга ихээр агуулсан тосон будаг нь амархан хагарч,ховхордог бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Харин усан суурьтай будаг нь механик гэмтэл сайн даадаг, тогтоц сайтай гэдгээрээ давуу талтай. 

Усан суурьтай будаг нь 10.000 угаалтанд тэсвэртэй, тогтоц сайтай

1. Угаалт арчилтанд тэсвэртэй

Угаалгын бодисоор цэвэрлэсэн ч өнгөө алдаж гандахгүй. 10.000 угаалтанд тэсвэртэй. Мөн мөөгөнцөртөхгүй.

2. Будах талбай илүү

3. Хүссэн өнгөө гаргаж авч болдог

4. Далдлах чадвар сайн байх ёстой. Эдгээр бүх шаардлагыг CYSQ усан суурьтай будаг дээд зэргээр хангаж чаддаг. Тус будгаар бетон, шавар, мод, төмөр, гипс гээд бүх төрлийн гадаргууг будаж болно.

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн усан суурьтай, хоргүй CYSQ будгийг “Ноён Трейд” компани албан ёсны эрхтэй оруулж ирдэг. Энэхүү будаг нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй, олон улсад үнэлэгдсэн бүтээгдэхүүн юм.

Жинхэнэ хэмнэлт

Хэмнэлт гэдэг нь зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэх асуудал биш юм. Хамгийн зөв хэмнэлт бол тав тух, эрүүл мэнд билээ. Жил бүр хямд, хортой будаг авч засвар хийхийн оронд эрүүл мэндэд хоргүй, угаалт арчилтанд тэсвэртэй, тогтоц сайтай будгаар засвараа хийж жинхэнэ хэмнэлтийг мэдрээрэй.

CYSQ будгийг үйлдвэрлэгч “Чен Ян” үйлдвэр нь будгийн бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн технологиороо БНХАУ-д тэргүүлэгч бөгөөд дэлхийн томоохон 863 бүтээн байгуулалтын төсөлд усан суурьтай будгаараа оролцсон. Европын холбооноос байгальд ээлтэй  бүтээгдэхүүний сертификатыг CYSQ будганд өгч чанарыг нь баталгаажуулсан юм.

Дэлгүүр: Улаанбаатар хот, Гурвалжингийн гүүрний зүүн урд талд BIG худалдааны төвийн 60-р лангуу

Оффис: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо NT center

Утас: 9408-7000, 94097000

Вебсайт: www.noyontrade.mn

Фэйсбүүк: https://www.facebook.com/CYSQ-Sunrise-Mongolia-779124082135756/