“Ноён трейд”ХХК нь 2001.04.11 ны өдөр үүсгэн байгуулсан Манай компани нийт 160 гаруй ажилтантай. Түүнээс 110 гаруй нь үндсэн ажилтчид ба ерөнхий захирал, ерөнхий инженер, барилга, сан, цахилгаан, механикийн инженерүүд, ХАБЭА ажилтан, Төсөвчин, Мастер, Ерөнхий нягтлан, Нягтлан, Хангамжийн менежер, Нярав, Технологич, Хүний нөөц, Орчуулагч, Оператор, Мужаан, Засал чимэглэлч, Плитачин, Кранист, Жолооч операторууд, Туслах ажилчид гэсэн бүрэлдэхүүнтэй.

Захирлын мэндчилгээ

“Ноён трейд”ХХК-ийн үйл ажиллагаатай танилцан бидний цахим хуудсанд зочилж байгаа эрхэм амжилтан мөн хамтран ажилладаг байгууллага, бизнесийн түншүүд болон гадаадын төлөөлөгч танд энэ өдрийн амар амгаланг эрхийн ялдамд таны амьдралд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсч ажилд тань өндөр амжилт хүсье.

2001 онд “Ноён трейд”ХХК-ыг үүсгэн байгуулж барилга угсралтын чиглэлээр анхны бизнесийн гараагаа эхэлж байсан бид өнөөдөр улс эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан, хамтран ажилладаг байгууллагуудаа эрхэмлэн дээдэлсэн, үйл ажиллагаа нь жигдэрсэн, хөгжингүй манлайлагч компани болох эрхэм зорилготойгоор эрч хүч дүүрэн ажиллаж байна.

Манай компани нь хамтрагч байгууллагууд, бизнесийн түншүүдийнхээ итгэл найдварыг алдахгүй цаашдаа урт хугацааны хамтын ажиллагааг идэвхжүүлж барилгын салбартаа шудрага, найдвартай хамт олон болохын төлөө санаа бодлоо нэгтгэн ажилладаг юм.

Ирэх он жилүүдэд бид барилга, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээгээ улам сайжруулж, хамтрагч байгууллага болон ард түмэндээ хамгийн хэрэгцээтэй сайн чанарын материалыг үйлдвэрлэгч, баялаг бүтээгч болохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно.