Бид Орхон аймгийн Эрдэнэт хотод цагт 60м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай 2012 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн бетон зуурмагийн үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэр нь Эрдэнэт хотын 15 иргэнийг ажлын байраар хангахаас гадна Эрдэнэт, Булган аймагт барилга бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг бетон зуурмагаар бүрэн хангахуйц өндөр хүчин чадалтай үйлдвэр юм.  Бид бетон зуурмагийн үйлдвэрээ түшиглэн компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй шинэ дэвшилтэт технологитой хайрга буталж ангилах үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Ноён Трейд” ХХК нь БНХАУ-ын Hangzhou хотын Truemax үйлдвэрийн JS series concrete mixer маркийн бүрэн автомат ажиллагаатай, компьютер удирдлагатай цагт 60м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай 1м3 багтаамж бүхий тогоотой орчин үеийн үйлдвэр юм. Тус үйлдвэрийг 2012 онд гэрээ байгуулан захиалж тухайн оны 6-р сард оруулж ирсэн. Тус үйлдвэрийн БНХАУ-ын мэргэшсэн инженер техникийн удирдлагын дор суурийн бетоны болон угсралтын ажлыг гүйцэтгэж тохируулга хийн технологийн үйл ажиллагаанд оруулсан. Орхон аймагт шинэ бүтээн байгуулалт болох Өнөр-Эрдэнэт хотхоны бүтээн байгуулалтыг бетон зуурмагаар ханган ажилласан. /ерөнхий төсөл хэрэгжүүлэгч Номин Констракшн ХХК/

2013 оноос эхлэн Тусгай зөвшөөрөл /БХБЯ/, Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газраас Автомат зуурмагийн үйлдвэрийн иж бүрдлийг баталгаажуулсан гэрчилгээг авч ажиллаж ирлээ.

Бетон зуурмагийн дүүргэгч материал /элс, хайрга/ Дарханы Түшиг-Уул ХХК-ний Хараа голын элс. Баруун Хараагийн Карьер ХХК-ний уулын буталсан чулууг үйлдвэрийн иж бүрэн технологийн тоног төхөөрөмжөөр боловсруулагдсан баталгаатай материалыг 3 жил дараалан гэрээ байгуулан авч ажиллаж байна. Барьцалдуулагч материал болох цементийг Хөтөлийн Цемент шохой ХК болон Дарханы цементийн үйлдвэрээс худалдан авдаг. Дээрх материалуудаас дээж авч жил бүр Улаанбаатар хотын барилгын материалын итгэмжлэгдсэн лабораторид 200, 250, 300, 350, 400 маркийн бетоны орцын нормыг тогтоолгож бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

Үйлдвэрээс бэлэн болсон бетон зуурмагаа бетон зуурмаг зөөгч Герман улсад үйлдвэрлэгдсэн 8м3 багтаамжтай 3 ширхэг автомиксерээр захиалгат газартаа тээвэрлэн хүргэдэг. Бүтээгдэхүүний түүхий эдийн физик механик үзүүлэлтүүдийг өөрийн үйлдвэрийн дэргэдэх лабораторид шинжилгээг стандартын дагуу хийж бетон зуурмагийн бат бэхийг Орхон аймгийн ГХБХБ газрын итгэмжлэгдсэн лабораторид туршилтад өгч шинжилгээний хариуг авч баталгаажуулан ажилладаг.