НТ Системс компани нь барилгын дэвшилтэт технологи болох CONCREWALL системийн хавтанг Итали улсын SCHNELL HOUSE компаний патентаар өөрийн эх оронд үйлдвэрлэн нийлүүлж байна. CONCREWALL системийн хавтан нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд зориулж дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайн байхаар зохион бүтээсэн бөгөөд энэ технологи нь угсрахад хялбар. CONCREWALL хавтангийн систем нь барилгын төмөр бетон хийц дээр тулгуурласан технологи бөгөөд хэвтээ, босоо, хөндлөн 3 чигт арматурчлагдсан (цайрдсан төмөр тор) хөөсөнцөр дулаалгатай торкрет бетон хавтан юм. Уг хавтангийн өндрийн болон уртын дагуу арматур нь хоорондоо хөндлөн арматураар холбогдон тор болно. Ингэж холбогдсоноор арматурууд хэвтээ болон босоо тэнхлэгт нэг цул биет болж ямар нэг деформацид орохгүй байх юм. 

Үйл ажиллагааны чиглэл:

Конкреволл хавтангийн үйлдвэр
Дэлгэрэнгүй

Амины орон
сууц

Дэлгэрэнгүй

Хөөсөн полистрол хавтангийн үйлдвэр
Дэлгэрэнгүй

Машин механизмын түрээс
Дэлгэрэнгүй