Барилгын дэвшилтэт технологийн хавтанг Монголдоо үйлдвэрлэж байна

Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд зориулж дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайн байхаар зохион бүтээсэн гайхалтай хавтанг “Конкреволл системийн хавтан” хэмээдэг. Маш олон давуу талтайн дээр угсрахад хялбар учраас конкреволл системийг барилгын дэвшилтэт технологи гэж тодорхойлсон юм. Энэхүү дэвшилтэт технологийн хавтанг Эн Ти Системс /NT Systems/ компани Итали улсын SCHNELL HOUSE компанийн патентаар Монголдоо үйлдвэрлэж байна. Тэд эх орондоо үйлдвэрлэсэн хавтангаа Ривер Гарден, Цэцээ гүн хотхоны таун хаус, Тайм Скүэр төсөл, TOYOTA брэндийн автомашины засварын төв зэрэг олон нэр хүндтэй барилгуудад амжилттай нийлүүлжээ. “Эн Ти Сестимс” компанийн залуус олон айлын голомтоо бадраах орон сууц, хаус, их хотод өнгө нэмэн сүндэрлэх оффисуудыг дэвшилтэт технологийн аюулгүй, тав тухтай хавтангаар хангахаар урам зоригтой ажиллаж байна.

Конкреволл систем гэж юу вэ?

Конкреволл системийн технологи нь барилгын төмөр бетон хийц дээр тулгуурласан технологи бөгөөд хэвтээ, босоо, хөндлөн гурван чигт арматурчлагдсан хөөсөнцөр дулаалгатай цутгамал хана юм. Дан хавтан буюу 1-2 даацын гадна болон дотор хана, цутгамал каркасан барилгын гадна дотор дүүргэгч ханаар ашиглах, давхар хавтан буюу хоёроос дээш давхар барилгын даацын хана болон хучилтын хавтан гэсэн гурван төрлийн конкреволл хавтан байдаг.

СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛ

1. Дулаан тусгаарлалт өндөртэй

Дан болон давхар хавтангийн дулаан тусгаарлах чадвар нь маш өндөр. Хөөсөнцөр хавтан нь дулаан тусгаарлах чадвар өндөртэйгээс гадна уур, усыг маш сайн тусгаарладаг.

2. Газар хөдлөлтөд тэсвэртэй

Уламжлалт аргаар барьдаг барилгатай адил багана, дам нуруун дээр ачааг авдаггүй. Хоорондоо бат бөх холбогдсон хана бүхэлдээ ачааллыг жигд авдаг. Энэ нь барилгын эргэн тойрон бүхэлдээ хамгаалагдан, ямар нэг гадны цохилт, доргилтод тэсвэртэй байдаг юм.

“Давхар хавтангийн дуу тусгаарлах чадвар маш сайн. Тодруулбал байшингийн гадна гарсан дуу чимээ дотор талд 6 дахин багасч сонсогддог”

3. Дуу чимээний тусгаарлалт сайтай

Давхар хавтангийн дуу тусгаарлах чадвар маш сайн. Тодруулбал байшингийн гадна гарсан дуу чимээ дотор талд 6 дахин багасч сонсогддог. Энэ нь хавтангийн 5 үе давхаргын /шавар, хөөсөнцөр, арматурласан бетон, хөөсөнцөр, шавар буюу өнгөлгөөний нягтаас шууд хамаарч байгаа юм.

4. Гал тэсвэрлэх чадвартай

Конкреволл хавтангийн нэг талыг 1000С-д халаахад 3 цагийн дараа нөгөө талд нь дөнгөж 48С хүртэл халдаг. Үүнээс үзэхэд хавтангийн олон давхар бүтэц нь хөөсөнцөр шатахгүйгээр агших нөхцлийг бүрдүүлдэг төдийгүй хлорон суурьтай хөөсөнцөр хавтан шиг хорт хий ялгаруулахгүй.

Мөн конкреволл системийн хавтангаар барилгын гадна дүүргэлтийн ханыг дүүргэхэд 1 метр хананаас 0,1-0,2 м2 талбай хэмнэдэг байна.

Хэрвээ та барилгын төсөлдөө энэхүү системийн хавтанг ашиглахаар төлөвлөж байгаа бол дараах хаягаар холбогдоорой.

“НТ Системс” ХХК
БЗДүүрэг 14-р хороо “NT” center
Утас : 9919-5538, 9902-0457, 9901-7704
noyontrade@gmail.com
https://www.facebook.com/ConcrewallSystemsMongolia/