Конкреволл системийн давуу талууд:
Конкреволл системийн олгож байгаа давуу тал нь дуу чимээ тусгаарлана, дулаан тусгаарлана, галд тэсвэртэй, газар хөдлөлтөд тэсвэртэй, хавтан нь цууралт үүсэхээс хамгаалагдсан.
Ашигтай талбай нэмэгдүүлнэ.
Конкреволл системийн хавтангаар төмөр бетон каркасан барилгын гадна дүүргэлтийн ханыг дүүргэхэд 1 метр хананаас 0,1-0,2 м2 талбай ашиглалтанд нэмэгдэнэ.
Дулаан тусгаарлалт:
Дан хавтангийн дулаан тусгаарлах чадвар нь маш өндөр. Конкреволл системийн хавтангийн дулаан дамжуулах коэффициент 0,40кал/цаг*м2 байхад тоосгон ханын 1,7 байдаг. Хөөсөнцөр хавтан нь дулаан тусгаарлах чадвар өндөртэйгөөс гадна маш сайн уур ус тусгаарлагч болдог.
Дуу чимээ тусгаарлалт:
Хавтангийн дуу тусгаарлалтыг MNS 5070 : 2001 стандарын дагуу 38дБ байна. Нэг үгээр хэлбэл байшингийн гадна гарсан дуу чимээ дотор талд 6 дахин багасч сонсогдоно гэсэн үг юм. Энэ нь хавтангийн 6 үе давхаргын /гоёлын шавар, тортой хар замаска, арматурчилсан бетон, хөөсөнцөр, арматурчилсан бетон, тортой хар замаска/ нягтаас шууд хамаарч байгаа юм. Хөөсөнцөрийн нягт – 18-25кг/м3 Торкрет бетоны нягт – 2000кг/м3 Гадна өнгөлгөө материалын нягт- 1500кг/м3 Энэ үзүүлэлт нь дуу чимээг маш өндөр түвшинд тусгаарлах төдийгүй цуурай үүсгэхгүй гэсэн үг юм.
Галд тэсвэртэй:
Конкреволл хавтангийн дулаан эсэргүүцэх коэффициент REI 150 байдаг. Дан хавтангийн нэг талыг 1000С-д халаахад 3 цагийн дараа нөгөө тал нь 48С-д хүрдэг. Үүнээс үндэслэн конкреволл хавтангийн гал тэсвэршилтийн зэрэг EI 1,7 цаг буюу 100 минут байна.
Газар хөдлөлтөд тэсвэртэй:
1-3 давхар хаус барихад Уламжлалт аргаар баридаг барилгатай адил багана, дамнуруун дээр ачааг авдаггүй, хоорондоо бат бэх холбогдсон хана бүхэлдээ ачааллыг жигд авдаг. Энэ нь барилгын эргэн тойрон бүхэлдээ хамгаалагдан, ямар нэг гадны цохилт, доргилтод тэсвэртэй болгож байгаа юм. Өндөр барилгын гадна ханын дүүргэлтэнд Өөрийн жин нь бусад материалтай харьцуулахад хөнгөн учир барилгын жинг багасгаж улмаар газар хөдлөлтийн тэсвэрлэлтэнд сайнаар нөлөөлнө
Видео бичлэгүүд